Бага жинтэй нярайн амар өлгий (40 см)
Бага жинтэй нярай биеийн дулаанаа амархан алддаг тул дулаан тухтай өлгийдөх нь эрүүл өсөхөд нэн чухал нөлөөтэй тул эмзэг нярайд зориулан тусгайлан бүтээгдсэн.
Нярайд дулаан, тав тухтай орчин
Дотор талын үслэг зөөлөн бүтэц нь нярайг дулаан, тав тухтай байлгахад тусална.
Эмзэг арьсанд зөөлөн материал
92% rayon агуулсан даавуу нь торгомсог мэдрэмжтэй тул нярайн эмзэг арьсанд тохиромжтой.
Суналттай – тухтай өлгийдөнө
8% суналт нь хүүхдийг хэт барихгүй, эхийн хэвлийтэй төстэй авгалдай хэлбэрийн загвартай тул нярайд хамгийн тухтай өлгийдөлт болно.
Ээжид хялбар, хүүхдэд аюулгүй
Бага жинтэй нярайн эмзэг, турьхан гар хурууг гэмтээлгүйгээр ээжид хялбар байдлаар өлгийдөхөд туслах загвартай.
Rayon материал гэж юу вэ?
Rayon нь байгалийн гаралтай түүхий эдээс (ихэвчлэн модны целлюлоз) боловсруулж гаргадаг, маш зөөлөн, амьсгалдаг даавууны төрөл юм. Байгалийн болон синтетик материалын давуу талыг хослуулсан тул хувцас, ялангуяа хүүхдийн бүтээгдэхүүнд өргөн ашиглагддаг.
Rayon-ийн гол шинж чанарууд
-Маш зөөлөн мэдрэмжтэй
-Амьсгалдаг материал
-Хөвөнтэй төстэй байдлаар чийг шингээдэг учир хүүхдийн арьсыг хуурай, тав тухтай байхад тусална.
-Хөнгөн, биед эвтэйхэн