Oрчидс брэнд нь гэр бүлийн аз жаргал, дулаан уур амьсгалыг бэлгэддэг ЦАХИРМАА ЦЭЦЭГС (ORCHIDS) нэртэйгээр 2018 онд байгуулагдан өнөөг хүртэл эх нярайн тав тухыг эрхэмлэн чанартай, орчин үеийн, өнгөлөг, загварлаг бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэх зорилготойгоор ажиллаж байна.
Манай хамт олон нь дэлхийн жишигт хэрэглэдэг нярай болон бага насны хүүхдэд хэрэглэдэг муслин даавуу, Олон улсын Органик тэмдэглэгээтэй эрүүл ахуйн шаардлагад нийцсэн GOTS даавуунуудаар бүтээгдэхүүнүүдээ урладаг.
Орчидс Муслин өлгий багц
- Монголдоо хамгийн анхны эрүүл ахуйн стандартад шалгагдсан өлгий багц
- 0-2 насны бага насны хүүхдийн арьсанд аюулгүй лабораторын сорьцтой
- Биеийн дулааныг жигд барьж, зохистой агаар солилцоогоор хангах хулс& хөвөн даавуу
- Нярайгаас 2 нас хүртэл зайлшгүй хэрэгцээт бүтээгдэхүүнүүд
- Хүрээлэн буй орчины хог хаягдалыг бууруулах зорилттой олон хэрэгцээг хангах олон талаар ашиглаж болох эко хэрэглээний бүтээгдэхүүн
- Монгол хүүхдийн биеийн онцлогт тохирсон орчин үеийн болон уламжлалт нярайн хувцасны загвар
- Хүүхдийн биенд аюулгүй байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд ( Хулс модны даавуу, хөвөн даавуу, хонины ноосон өлгийнүүд)
- Нярайн биенд тухтай байх гадар оёдол
- Гадаргуун нян бактери устгах гэрлэн ариутгал
Орчидс Органик өлгий багц (GOTS remarked)
- Эрүүл хөрсөнд ямарч химийн бодис, бордоо ашиглаагүй цэвэр органик байдлаар тариалсан хөвөнг үйлдвэрийн нөхцөлд даавуу болгон боловсруулахад будаг оруулагч, тэнийлгэгч гэх мэт даавуу боловсруулахад хэрэглэгддэг олон тооны химийн бодис ороогүй, үйлдвэрлэлийн процесс нь хүрээлэн буй орчин болон хүнд ээлтэй байх гэх мэт өндөр шалгуур, стандартын дагуу боловсруулан гаргасан бүтээгдэхүүнд Олон Улсын Органик тэмдэглэгээ буюу GOTS тэмдэглэгээг олгодог. Олон улсад GOTS тэмдэглэгээтэй бүтээгдэхүүн нь өртөг өндөртэй боловч эрүүл ахуй эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдэг утгаараа онцлог байдаг. Орчидс брэндийн Органик өлгий багц нь GOTS тэмдэглэгээт энэхүү органик даавуугаарОрганик өлгий багцны бүтээгдэхүүнүүдээ гаргадаг.
- Монгол хүүхдийн биеийн онцлогт тохирсон орчин үеийн болон уламжлалт нярайн хувцасны загвар
- 0-2 насны бага насны хүүхдийн арьсанд аюулгүй лабораторын сорьцтой
- Хүүхдийн биенд аюулгүй байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд
- Нярайн биенд тухтай байх гадар оёдол
- Гадаргуун нян бактери устгах гэрлэн ариутгал
Эхийн бүтээгдэхүүн
Төрөх үеийн болон төрсний дараахи зохистой хувцаслалт бол нялх биетэй эхийн гам барих, биеэ ая тухтай байлгах цаашлаад сэтгэл гутралаас сэргийлэх хурдан тэнхрэх зэрэгт чухал нөлөө үзүүлдэг. Орчидс нь төрөхдөө бэлдэж буй ээжүүддээ зориулан олон ээжүүдийн туршлагаас үндэслэн бүтээгдэхүүнүүдээ гаргадаг.
Жирэмсэн үе бол эмэгтэй хүний хамгийн эмзэг мэдрэмтгий бөгөөд нөгөө талаасаа хамгийн үзэсгэлэнтэй үе гэгддэг. Энэ сайхан мөчийг өдөр бүр мэдрэхийн тулд гэртээ байхдаа ч өөр өөртөө сэтгэл хангалуун, гэр бүлийнхээ гэр гийгүүлэгч хатагтай байх нь жирэмсэн эхийн сэтгэл санаанд хамгийн эерэг нөлөөлөл болдог. Хамгийн гол нь өөрт тохирсон эвтэйхэн бөгөөд жин нэмэх үйл явцыг аз жаргалтайгаар хүлээж аван сэтгэл санааны тайвшрал өгдөг хувцасыг сонгож өмсөх нь чухал байдаг. Тиймдээ ч Орчидс нь бүх бүтээгдэхүүнүүдээ биед эвтэйхнээс гадна дэгжин хээнцэр байлгахыг зорьдог юм.