Orchids хувцасны муслин даавуу

2024 оны 11 сарын 21

Orchids хувцасны муслин даавуу

Хорвоод мэндлээд хамгийн эхэнд биедээ хүргэх нярайн өлгий болон хувцас нь нярайг орчны огцом өөрчлөлтөд дасан зохицоход хүндтэй бөгөөд чухал үүргийг гүйцэтгэдэг.

Судалгаанаас үзвэл шинэ нярай нь эхийн биеийн дулаан буюу 36.5С-аас бага температуртай дасан зохицох хэрэгтэй болдог тул биеийн дулаан нь огцом буурдаг боловч төрсний дараах 8 цагийн дотор буцаад хэвийн байдалдаа эргэн ордог. Шинэ нярайн биеийн температур нь насанд хүрсэн хүнийг бодвол харьцангуй их буюу 37-37.5С орчим байдаг.

Дөнгөж төрсөн нярайн өөхөн давхарга нимгэн байдаг учир биеийн дулаан хадгалалт болон хөрөлт нь насанд хүрсэн хүнийг бодвол 4 дахин илүү эмзэг мэдрэмтгий байдаг.

Иймд нярайг хэт халууцуулах, дааруулахгүйн тулд тасалгааны температурт тохируулан хувцаслах / өлгийдөх нь нярайн бойжилтод хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг.

Муслин материал нь хол хаваастай учир ус чийгийг шингээн хурдан гадагшлуулдаг, агаар нэвтрүүлэх чадвар өндөр тул нярайн биеийн дулааныг хамгийн ухаалгаар зохицуулдаг материал юм.

Орчидс нэрийн муслин даавуу нь олон улсын OEKO TEX 1000 сертификаттайгаар нярайн арьсанд ээлтэй сайн чанарын хөвөн даавуугаар өнгө будагны хольцгүй торгомсог зөөлөн шинж чанартайгаар хийгддэг.

Орчидс нэрийн хувцасны зориулалтын муслин даавуу нь 95% сайн чанарын хөвөн даавуу 5% суналт орсон учир хүүхдийн биед сууж тухтай мэдрэмж төрүүлдэг.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл